Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
ХОВД АЙМГИЙН МӨСТ СУМЫН 30-69 НАСНЫ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ.
( Судалгааны өгүүлэл )

Оюунчулуун Д.1. Туул М.2.

1.Этүгэн дээд сургууль

2.АУХ

 
Абстракт

Амьд бие махбод түүний дотор хүний бие махбодын өөрчлөлт хувирал, хөгшрөлтийн механизам, хөгшрөлтэй холбоотой үүсдэг өвчнөөс сэргийлэх, хөдөлмөрлөх чадвартай эрүүл амьдралыг цогцлуулах нь хүний хөгжлийн тулгамдсан асуудал болж байна.

Сүүлийн үед манай Монгол оронд цаг агаарын дулаарлаас үүдэлтэй цөлжилт, хуурайшилт нүүрлэж агаарын бохирдол дээд түвшингээс давсан гэх мэт гадна орчны олон хүчин зүйлүүд хүн амын эрүүл мэнд, хөгшрөлтийнн явц, дасан зохицолд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид судалсаар байна.

Гадаадын судлаачид хувь хүний болон популяцийн түвшинд хүн амын эрүүл мэндэд үнэлгээ өгөх, БН-ыг эрхтнүүдийн амьдрах чадвар, нийгэм эдийн засгийн хүчин зүйлтэй холбон түүнчлэн БН-ыг захын цусны эсийн тоо, биохимийн үзүүлэлтээр, арьсны бүтцийн зураглалын үзүүлэлтээр, зүрх судас, амьсгалын эрхтнүүдийн үйл ажиллагааны үзүүлэлтийг биомаркераар сонгон хөгшрөлтийг аль болох эрт илрүүлэх боломжийг хайж олон чиглэлээр судалгаа хийж байна.

Монгол хүний бие бялдар, эрхтний хэмжлийн насны хөдлөлзүй ба стереометрийн судалгаа (2010) бүтээлд биологийн насны судалгааг үндэслэн монгол хүний хувьд биеийн болон оюуны ажиллах чадварын төлөв 60-70 насны бүлгийг 50-60 насны хүмүүстэй харьцуулахад адил түвшинд байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр зохицуулалтаар харгалзан үзэх биологийн үндэслэл мөн хэмээн таамаглал дэвшүүлжээ.

Монгол хүний биологийн нас болон байх ёстой биологийн насны хөдлөл зүй, хөгшрөлтийн явц, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлд орчин, нийгэм ахуйн нөлөө, өвчин эмгэг, сэтгэл санаа, сэтгэхүйн дарамт орж байна. Хот, хөдөөгийн оршин суугчдын хооронд биологийн насны ялгаа байна. Эрэгтэйчүүдэд хөгшрөлийн шинж биологийн наснаас эрт ажиглагдаж байна гэж дүгнэсэн байна. (4)

Монгол орон газарзүйн байршил, эмзэг экосистем, ард түмний амьдралын хэвшил, эдийн засгийн зэрэг талаасаа уур амьсгалын өөрчлөлтөд тун өртөмтгий.(9)

Дэлхийн хүн амын 8-9% нь далайн түвшингээс дээш 1000 метрээс дээш өндөрлөгт амьдардаг (П. Бейкер, 1981) бол Монгол орны бүх хүн амын 90% гаруй нь далайн түвшингээс дээш 1000 метрээс дээш өндөрлөгт түүний дотор 22.2% нь 1500- 2000 метрт, 15.7% нь 2000 метрээс дээш өндөрт амьдардаг (Х. Цэрэнсодном 1982) байна.

Иймд манай улсын хамгийн их өндөрлөгт оршдог Ховд аймгийн Мөст сумын 30-69 насны хүн амын биологийн нас, хөгшрөлтийн зэрэг, дасан зохицлын чадавхийн үнэлгээг тодорхойлох судалгааг явуулах үндэслэл болж байна.

Зорилго: Ховд аймгийн Мөст сумын 30-69 насны хүмүүсийн биологийн нас, эрүүл мэндийн төлөв байдал, дасан зохицлын чадавхийг хүйс, насны бүлгээр тодорхойлж судлахад оршино.

Зорилт:

  1. Ховд аймгийн Мөст сумын оршин суугч 30-69 насны хүн амын биологийн насыг насны бүлэг хүйсээр тодорхойлох.
  2. Ховд аймгийн Мөст сумын оршин суугч 30-69 насны хүн амын, эрүүл мэндийн төлөв байдлыг насны бүлэг хүйсээр тодорхойлох.
  3. Ховд аймгийн Мөст сумын хүн амын дасан зохицлын чадавхийг насны бүлэг хүйсээр тодорхойлох.

Судалгааны ажлын шинэлэг тал:

Ховд аймгийн Мөст сумын хүн амын дунд насны бүлэг, хүйсээр ангилаж биологийн нас, эрүүл мэндийн төлөв байдал, дасан зохицлын чадавхийн түвшинг анхны удаа тодорхойлж байгаа нь шинэлэг тал нь болно.

Хэрэглэгдэхүүн ба арга зүй

Бид судалгаандаа Ховд аймгийн Мөст сумын оршин суугч, эрэгтэй ба эмэгтэй нийт 350 хүнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулав. Судалгааг агшны судалгааны загвараар хийсэн ба мэдээ, мэдээллийг цуглуулахдаа тоон ба чанарын судалгааны аргыг ашиглан, Ховд аймгийн Мөст сумын оршин суугч 30-69 насны хүмүүсээс 28 асуулт бүхий судалгааны картын дагуу асуумж авч, бодит үзлэг хийв. Биологийн нас, байх ёстой биологийн нас, хөгшрөлтийн зэргийг В. П. Войтенко (2010)-ийн “ Олон дахилтат регресс ”-ийн IV түвшингийн аргачлалын дагуу бие бялдрын болон зүрх судасны үйл ажиллагааны биомаркеруудыг үзүүлэлтээр тооцож гаргав. Өөрийн эрүүл мэндэд өгөх үнэлгээ(ӨЭМӨҮ)-г олон улсын батерей-тестээр, дасан зохицлын чадавхийн түвшинг олон улсын аргачлалаар тодорхойлов. Судалгааны тоон үзүүлэлтийг SPSS-20 программ ашиглан дундаж тоон үзүүлэлт, хэлбэлзэл, хамаарлын коэффициентийг тооцов.

Үр дүн, хэлцэмж

Ховд аймгийн Мөст сумын хүн амын БН, БЁБН, БН-БЁБН, ДЗЧҮ-ний дундаж үзүүлэлтүүдийг насны бүлэг хүйсээр судлаж хүснэгт 1-ээр, БН-БЁБН-ны харьцуулсан судалгааг хүснэгт 2-оор, Монгол хүний ДЗЧҮ-ээг харьцуулж хүснэгт 3-аар үзүүлэв.

Хүснэгт 1. Ховд аймгийн Мөст сумын хүн амын БН, БН-БЁБН, ДЗЧҮ-ний дундаж үзүүлэлтүүд )

                                             

Биологийн насны (БН) дундаж үзүүлэлт 30-39 насны эрэгтэйчүүдэд =48.95 ± 0.65***, эмэгтэйчүүдэд =34.15 ± 0.71***, 40-49 насанд =48.73 ± 0.69***, =37.13 ± 1.01***, 50-59 насанд =55.68 ± 0.85***, =38.76 ± 0.76***, 60-69 насанд =54.57 ± 0.40***, =38.09 ± 0.96 байна. Биологийн насны дундаж үзүүлэлт 30-69 насны бүлэг бүрт болон хоёр хүйсийн хооронд статистик магадлалтай ялгаатай (p<0.001) байна.

Байх ёстой биологийн насны (БЁБН) дундаж үзүүлэлт 30-39 насны эрэгтэйчүүдэд =40.71 ± 0.30, эмэгтэйчүүдэд =37.31 ± 0.31, 40-49 насанд =46.82 ± 0.33, =, 50-59 насанд =43.04 ± 0.31, =, 60-69 насанд =53.01 ± 0.31, =54.54 ± 0.44 байна. Байх ёстой биологийн насны дундаж үзүүлэлт 30-69 насны бүлэг бүрт болон хоёр хүйсийн хооронд статистик магадлалтай ялгаа ажиглагдсангүй.

БН-БЁБН-ны ялгаварын дундаж үзүүлэлт 30-39 насны эрэгтэйчүүдэд =8.23 ± 063 буюу хөгшрөлт хурдан явцтай, эмэгтэйчүүдэд =-3.15 ± 0.84 буюу хөгшрөлт аажим явцтай, 40-49 насанд =1.90 ± 0.75 буюу хөгшрөлт хэвийн явцтай, =-5.91 ± 1.01 буюу хөгшрөлт аажим явцтай, 50-59 насанд =2.67 ± 0.85 буюу хөгшрөлт хэвийн явцтай, =-9.99 ± 0.97 буюу хөгшрөлт эрс удааширсан, 60-69 насанд =-4.19 ± 0.84 буюу хөгшрөлт аажим явцтай, =-16.44 ± 1.06 буюу хөгшрөлт эрс удааширсан байна. БН-БЁБН-ны ялгаварын дундаж үзүүлэлт 30-39 насны эрэгтэйчүүдэд хурдан явцтай хөгшрөлт, 40-49, 50-59 насны бүлгийн эрэгтэйчүүдэд хэвийн явцтай хөгшрөлт, 60-69 насны бүлэгт эрс удааширсан хөгшрөлт илэрч байна. Эмэгтэйчүүдэд 30-39, 40-49 насны бүлэгт аажим явцтай хөгшрөлт, 50-59, 60-69 насны бүлэгт эрс удааширсан хөгшрөлт илэрч байна. Харин 30-69 насны бүлэг бүрт болон хоёр хүйсийн хооронд статистик магадлалтай ялгаа ажиглагдсангүй.

Дасан зохицлын чадавхийн үнэлгээний дундаж үзүүлэлтүүд 30-39 насны эрэгтэйчүүдэд =2.34 ± 0.06 буюу дасан зохицох механизм хүчдэлтэй , эмэгтэйчүүдэд =2.34 ± 0.04 буюу дасан зохицох механизм хүчдэлтэй, 40-49 насанд =2.51 ± 0.05 буюу дасан зохицох механизм хүчдэлтэй , =2.17 ± 0.43 буюу дасан зохицох механизм хүчдэлтэй, 50-59 насанд =3.15 ± 0.07 буюу дасан зохицлын хангалтгүй байдал, =3.19 ± 0.10 буюу дасан зохицлын хангалтгүй байдал, 60-69 насанд =3.17 ± 0.07 буюу дасан зохицлын хангалтгүй байдал, =3.36 ± 0.08 буюу дасан зохицлын хангалтгүй байдал илэрч байна. Дасан зохицлын чадавхийн үнэлгээний дундаж үзүүлэлт нь 30-39, 40-49 насны бүлэгт хоёр хүйсийн хүмүүст дасан зохицох механизм хүчдэлтэй, 50-59, 60-69 насны бүлэг хоёр хүйсийн хүмүүст дасан зохицлын хангалтгүй байдал илэрч байна гэж үнэлэгдлээ. 30-69 насны бүлэг бүрт болон хоёр хүйсийн хооронд статистик магадлалтай ялгаа ажиглагдсангүй.

Хүснэгт 2 БН-БЁБН-ны ялгаврыг харьцуулсан судалгаа.

 

Дээрх судалгааны үр дүнг Л.Лхагва нарын (2010) судалгаатай харьцуулахад 30-39, 40-49 насны эрэгтэйчүүдэд биологийн насны индекс арай их гарч хөгшрөлтийн явц түргэссэн. Эмэгтэйчүүд ч энэ насанд түргэсэх хандлага ажиглагдсан байна.

Мөн судлаач нарын (2012) Ховд аймгийн төвд хийсэн судалгаар 30-39, 40-49 насны эрэгтэйчүүдэд хурдан явцтай, эмэгтэйчүүдэд аажим явцтай, 50-59 насны эрэгтэйчүүдэд хэвийн явцтай, эмэгтэйчүүдэд эрс удааширсан, 60-69 насны эрэгтэйчүүдэд аажим явцтай харин эмэгтэйчүүдэд эрс удааширсан хөгшрөлт илэрсэн байна.

Бидний судалгаагаар 30-39 насны эрэгтэйчүүдэд хурдан явцтай хөгшрөлт, эмэгтэйчүүдэд аажим явцтай хөгшрөлт, 40-49 насанд хэвийн явцтай хөгшрөлт, эмэгтэйчүүдэд аажим явцтай хөгшрөлт илэрч байна. Эрэгтэйчүүдэд 50-59 насны бүлэгт хэвийн явцтай хөгшрөлт, 60-69 насны бүлэгт эрс удааширсан хөгшрөлт илэрч байна. Эмэгтэйчүүдийн 50-59, 60-69 насны бүлэгт эрс удааширсан хөгшрөлт илэрч байна. Харьцуулсан судалгаагаар хот, хөдөөгийн оршин суугчдын хооронд биологийн насны ялгаа байна. Эрэгтэйчүүдэд хөгшрөлийн шинж биологийн наснаас эрт ажиглагдаж байна гэж дүгнэсэнтэй бид санал нэг байна.

Хүснэгт 3. Дасан зохицлын чадавхийн үнэлгээг харьцуулсан судалгаа.

Ховд аймгийн төвийн (8) болон Мөст сумын төвийн 30-39 насны хүн амын ДЗЧҮ хоорондоо статистик магадлалтай ялгаа байхгүй харин аймгийн төвийн 40-49 насны бүлэгт 0.13- 0.41-ээр ДЗЧҮнэлгээ зөрөөтэй байгаа нь статистик магадлалтай ялгаа байна. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн 40-49 насны эрэгтэй, эмэгтэй бүлгийн хүн амын ДЗЧҮ сумын хүн амынхаас илүү дасан зохицлын хүчдэлтэй байна. Аймгийн төвийн 50-59 насны бүлэгт хоёр хүйсийн хувьд дасан зохицлын механизм хүчдэлтэй, 60-69 насны бүлэгт хоёр хүйсийн хувьд дасан зохицлын хангалтгүй байдал илэрсэн байна. Харин сумын түвшинд 50-59, 60-69 насны бүлэг хоёр хүйсийн хүмүүст адил дасан зохицлын хангалтгүй байдал илэрч байна.

Дүгнэлт

  1. Уулархаг нутгийн сумын түвшинд эмэгтэйчүүдэд аажим явцтай, эрс удааширсан хөгшрөлт явагдаж байхад эрэгтэйчүүдийн 30-39 насны бүлэгт хурдан явцтай байснаа 40-49 насанд хэвийн болон аажим явцтай болж ажиглагдлаа. ДЗЧҮ 30-39, 40-49 насны бүлэгт хоёр хүйсийн хувьд дасан зохицлын механизм хүчдэлтэй, байснаа 50-59, 60-.69 насны бүлэгт дасан зохицлын хангалтгүй байдал илэрч байна.

Мөст сумын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн түвшин харьцангуй хэвийн харин эрэгтэйчүүдийнх хэвийн байдлаас хазайсан байгаа нь анхаарал татаж байна.

Ном зүй

1. Селье.Г “Дасан зохицлын онол ” 2000 он с.16-28
2. Апанасенко Г.Л, Попова Л.А. Медицинская валеология. Киев “Здоровье” 2000 г. с.47-57.
3. Апанасенко.Г.П, Попова “Медицинская валеология” Ростов-на Дону. “Феникс” Киев “Здоровье” 2000 он с.6-38
4. Туул.М, Сүхбаатар.Ц, Лхагва.Л, Амгаланбаатар.Д “Монгол хүний хөгшрөлтийн биологи III дэвтэр” 2010 он х.13-144
5. Цэрэндаш.Ц , Туул.М “Монгол хүн судлалын хөгжлийн он цагийн хэлхээ” 2011 он х.111-139
6. Туул М., Монгол хүний бие бялдар, эрхтний хэмжлийн насны хөдлөлзүй ба стереометрийн судалгаа. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл. УБ. 2010 х.
7. Бурмаа.Б “Монголын анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон” УБ хот 2009 он. х 96
8. М. Энхжаргал, М.Туул, Л.Лхагва,Ц.Одгэрэл, Ц.Даржаа ”Уулархаг нутгын 30-69 насны хүн амын эрүүл мэндийн төлөв байдал” МАУ сэтгүүл 2012№4 х.7-13
9. Л.Нацагдорж, Д. Давгадорж, П.Гомболүүдэв. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага-УЦУХ-ийн ЭШБ, №20, 1999,х.114-133
10. Л.Нацагдорж, Д. Давгадорж. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй. Шаардлага, бэрхшээл боломж. УБ. 2010.х.8,31
11. WWW.Google.com – Adaptation
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1176
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК